У.Хүрэлсүх хотын даргыг огцруулах саналаа эргүүлэн татжээ

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 05

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын дарга С.Батолдыг огцруулах саналыг НИТХ-д өргөн барьсан билээ. Эл асуудлыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Учир нь С.Батболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан байна.

Хотын дарга нэгэнтээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн тул Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хотын даргын асуудлыг НИТХ-аар хэлэлцэх шаардлагагүйгээр шууд чөлөөлөх юм.