Ардчилсан намын IX их хурал эхэллээ

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 05

Ардчилсан намын IX их хурал эхэллээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Содномзундуйн Эрдэнэ улс төрийн илтгэл тавьж байна.

Намын IX их хуралд нийт 1000 гаруй гишүүд оролцож байгаа бөгөөд энэ удаагийн их хурлаар Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батлахаараа онцлог. ҮБХ-ны V хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

-ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах,

-Намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх,

-Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм.

Энэ сарын 4-нд ҮБХ-ны V хуралдаанаас гадна хүндэтгэлийн концерт, шагнал гардуулах үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд тус тус зохион байгуулагдана.