Зуун айл орчимд хамгийн их бохирдолтой байна

Нийслэл / Time Admin
2018 оны 12 сарын 17

Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөдрийн мэдээг 11.00 цагийн байдлаар хүргэе.

Агаарын чанарын индекс өнөөдөр 11.00 цагийн байдлаар Зуун айл орчимд 1168, Баянхошуунд 928 зааж байна.

АЧИ 50 байх нь агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Тэгвэл Зуун айл орчимд АЧИ хэвийн үзүүлэлтээс 13 дахин их байгаа юм.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.