Баянхошуу орчимд АЧИ 1213 хүрлээ

Нийслэл / Time Admin
2018 оны 12 сарын 24

Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөдрийн мэдээг 12.00 цагийн байдлаар хүргэе.

Агаарын чанарын индекс өнөөдөр 12.00 цагийн байдлаар Баянхошуу орчимд 1213, Зуун айл орчимд 866 зааж байна.

АЧИ 50 байх нь агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Тэгвэл Баянхошуу орчимд АЧИ хэвийн үзүүлэлтээс 24 дахин их байгаа юм.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.