Ерөнхийлөгч УИХ-ыг ирцээ бүрдүүлэхийг хүсэв

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар  мэдээлэл хийх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас мэдээлэл хойшлогдсон.

Иймээс 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх тов тогтоож өгөхийг хүссэн албан бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн байна.