У.Хүрэлсүх: МАНАН-г таслах нь ард түмний маань хүсэл

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 19

МАН-ын Бага хурлын III хуралдаан ТУсгаар тогтнолын ордонд болж байна. Бага хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа бөгөөд хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавив.

Тэрбээр илтгэлдээ, "Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. Манан бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд морьдохын хазгай болсон. Намын дарга ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан.

М.Энхбол дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Би нөхдөө бодож болно, зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна, гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. 3 хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс бишээ, шалтгаан байсан өөрсдөө хэлсэн. Гэвч намынхаа даргын байгуулсан засгийг  огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл

Д.Хаянхярваа дарга бүлгээ 2 хуваасан  сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай, гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 37 оны до яам шиг болно  хүмүүс айдаг болсон. Үгээ хэлж чадахаа сүүлийн 10 жил больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худадаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрйн дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компаны бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаао цаашдаа явах уу үасаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тоцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгыг хувааж идээд дуусах уу" гэлээ.