Засгийн газар эх хүүхдийг сувилалд амраах саналаас татгалзлаа

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 21

Агаарын бохирдол ихтэй бүст амьдарч буй жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг ээжтэй нь, тав хоног амралтын газарт амраах саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулаад байсан билээ. Уг саналыг "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас гаргасан бөгөөд Засгийн газарт хүргүүлээд байсан юм.

Тэгвэл уг саналыг Засгийн газар хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.