С.Мөнхчулуун Хотын даргаар сонгогдлоо

Нийслэл / Time Admin
2019 оны 01 сарын 16

НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн 100 хувь дэмжиж нэр дэвшүүлсэн. Харин НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм.

Санал хураалтаар С.Мөнхчулууныг 55.8 хувийн саналаар дэмжиж хотын даргаар сонгогдлоо.

С.Мөнхчулуун "Хамгийн эхэнд Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө биелүүлэхийн төлөө ажиллана. Үлдэж байгаа маш бага хугацаан хурдтай ажиллана.
Улаанбаатарт тулгамдсан хамгийн том асуудал утаа, түгжрэлийн асуудал байна. Бас хүүхдэд ээлтэй хот байх ёстой" хэмээн сэтгүүлч нарт тодруулга өгөв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Мөнхчулууны танилцуулга

С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – Төрийн удирдлагын докторантаар төгссөн.

2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,
2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,
2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.