Ким Чен Ун Хятадад айлчилж байна

Дэлхий / Admin
2019 оны 01 сарын 08

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ өдрүүдэд БНХАУ-д айлчилж байна. Түүний айлчлалын гол зорилго нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах уулзалтын тухай Хятадын удирдагч Ким Чен Унтай зөвлөж, ярилцах болов уу гэж хэвлэлүүд таамаглаж байна.

3-р Ким эхнэр Ри Сол Жугийн хамт Хятад улсад энэ сарын 10-ныг дуустал саатах бололтой. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун нар хамгийн сүүлд өнгөрсөн оны 8-р сард төрийн дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.