Хятадын авилгатай тэмцэх байгууллага 4997 хүнийг гадаадаас авч иржээ

Дэлхий / Time Admin
2019 оны 01 сарын 08

Ши Жиньпиний өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын гол хэсэг нь Авилгын эсрэг тэмцэл байсан. Түүний энэ ажлын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд бүхий л салбарын авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчилж, хорьж, заримыг нь цаазаар авч байна.

Авилгын эсрэг тэмцэлд зориулж шинээр төрийн байгууллагуудыг байгуулж, нам доторх авилгын эсрэг тэмцлийг толгойлсон ван Кишаныг улсын дэд ерөнхийлөгч хүртэл болгосон юм.

Хятадын Авилгын эсрэг тэмцэл дан ганц дотооддоо биш хилийн чанадад ч үргэлжилж байна.

Тус улсын хууль сахиулагчид 2014-2018 оны хооронд нийт 4,997 хүнийг хилийн чанадаас баривчлан ирж шүүжээ. Энэ хүрээнд 120 улс орноос хүмүүс баривчилгаа хийсэн байна. Эдгээрийн дундаас 1,015 нь коммунист намын гишүүн эсвэл төрийн алба хаагчбайжээ.

Мөн эдгээрийн 56 нь хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн жагсаалтад багтсан хүмүүс байжээ.

Мөн энэ хугацаанд авилгатай хийсэн тэмцлийн үр дүнд 10.5 тэрбум юань бую 1 тэрбум 530 сая долларыг улсын санд эргүүлэн авсан байна.