Германд гуравдагч хүйсийг хуульчиллаа

Дэлхий / Admin
2019 оны 01 сарын 09

Өнгөрсөн 12 сарын сүүлээр батлагдсан хууль Германд хэрэгжиж эхэлснээр гуравдагч хүйсийг хуульчлан зөвшөөрч байна. Өөрөөр хэлвэл албаны баримт бичгүүд дээр эрэгтэй ч биш эмэгтэй ч биш болох гуравдагч хүйсийг сонгох боломжтой болж буй аж.

Хүйсийн хоёр сонголттой байх нь зарим бэлгийн цөөнхүүдийг хувьд хүндээр тусдаг бөгөөд эндээс үүдэн зарим хүмүүс хүйс солиулах хагалгаанд орохоос ч өөр аргагүйд хүрдэг гэж хууль санаачлагчид үзжээ. НҮБ-ын судалгаанаас харахад дэлхийн нийт хүмүүсийн ердөө 1 хувь гаруй нь л эрэгтэй хүний ч эмэгтэй хүний ч шинж тэмдгийг агуулж төрдөг. Герман ингэснээр гуравдагч хүйсийг албан ёсоор зөвшөөрсөн ЕХ-ны анхны орон болж байна. Мөн Дани, Мальт, Ирланд, Бельги, Португал, Норвеги зэрэг орнууд энэ асуудлаар нааштай шийдвэр гаргах асуудлыг судлаж байна. Өмнө нь Австрали, ШЗ, Канад, Энэтхэг, Непал зэрэг орнуудад гуравдагч хүйсийг хүлээн зөвшөөрсөн юм.