Прокуророос дөрвөн гишүүнийг шалгах хүсэлт ирүүлжээ

Улс төр / Admin
2019 оны 01 сарын 09

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлт ирүүлжээ. Үүнд, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтийг УИХ-ын Тамгын газарт Прокурорын байгууллагаас ирүүлсэн аж.

Нэр бүхий дөврөн гишүүн нь өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан Жижиг Дунд Үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх асуудлаар Авилгатай тэмцэх газарт тайлбар өгсний сацуу, энэ тухай мэдээлэл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм.

Ямартай ч энэ удаа мэдүүлэг авахаас илүүтэйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал илэрсэн учраас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг ирүүлээд байгаа нь энэ юм байна.

Т.Бат