Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт хийлээ

Нийслэл / Admin
2019 оны 01 сарын 10

НЗДТГ-аас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс олон ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын гол цөм болсон хот дахин хөгжүүлэх, удааширсан төслүүдийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр Нийслэлийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг,  Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал н.Мягмаржав болон гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төслийг гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, барилгын компаний захирал, төлөөллүүд оролцлоо.