ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг түдгэлзүүлэхгүй

Улс төр / Admin
2019 оны 01 сарын 10

ЖДҮХС-аас танил тал, давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компани, этгээддээ зээл гаргуулсан гэгдэж буй нэр бүхий УИХ-ын 4 гишүүн буюу Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг гишүүнээс нь түдгэлзүүлж хуулийн дагуу шалгах хүсэлтийг  Улсын Ерөнхий Прокурорын газраас оруулсан. Гэвч эрх баригч МАН-ын 100 хувь бүрдүүлдэг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог МАН-ын тулхтай, нас намбатай, туршлагатай гэгдэх гишүүд буюу Ц.Нямдорж, Н.Энхболд, Л.Тэрбишдагва, Ч.Улаан, Ө.Энх-Түвшин нар бүрдүүлдэг. Харин тэд ийнхүү ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй. 

У.Анхмаа