“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 1 тэрбум 77 сая төгрөгийн хадгаламжтай

Нийгэм / Time Admin
2019 оны 01 сарын 21

“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир өнгөрсөн аравдугаар сард бусдаас 500 сая төгрөгийн хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ. Сүүлийн үед түүнийг өөрийн нэр дээр 87 ширхэг орон сууцтай гэх мэдээлэл цахим орчинд цацагдах болсон. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад 87 орон сууцтай гэх мэдээлэл нь нотлогдоогүй, худал мэдээлэл гэсэн юм.

Тэгвэл түүний 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг авч үзвэл:

- 1 тэрбум 77 сая төгрөгийн хадгаламжтай
- 1 тэрбум 396 саяар үнэлэгдэх

  • 3 ширхэг Нийтийн орон сууц, амины орон сууц, зуслангийн барилга, зуслангийн байшин, хувийн байшин, хашаа байшин
  • 3 ширхэг Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжтай хэмээн тус тус мэдүүлжээ.

  •