Хардалтын улмаас найз охиноо хөнөөж, өөрийнхөө амийг егүүтгэжээ

Нийгэм / Time Admin
2019 оны 01 сарын 23

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших ... дугаар орон сууцны таван давхараас хоёр хүн унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, хамтран амьдарч байсан эрэгтэй, эмэгтэй залуухан хүмүүс өндрөөс үсэрч, амиа алдсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус байранд оршин суудаг байсан хоёр иргэн таван давхараас унаж, эмэгтэй нь газар дээрээ нас барж, эрэгтэй нь ГССҮТ-д хүргэгдсэн даруйдаа амьсгал хураасан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан хоёр иргэн хамтран амьдардаг байсан бөгөөд эрэгтэй нь 22 настай, эмэгтэй нь 17 настай байжээ. Талийгаач 22 настай М гэгч нь хамтран амьдрагч Э-гийн хүзүүн тус газарт хутгалж хөнөөн, дараа нь таван давхарын цонхоор үсэрч, амиа алдсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.