Монгол Улс авлигын индексээр 10 байр урагшилжээ

Нийгэм / Time Admin
2019 оны 01 сарын 29

corruption index 2018 зурган илэрцүүд

"Транспэрэнси интернэйшнл" байгууллагаас авлигын индекс 2018-ыг танилцууллаа.

Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014  онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд,  2017 онд 36 оноотой 103 байранд 2018 онд 37 оноотой 93 эрэмбэлэгдэж байна.  2018 онд Өрсөлдөх чадварын индекс 3 оноогоор,  ардчиллын индекс 3 оноогоор тус тус  буурч,  Global Insight Country Risk Ratings  дээр 12 оноо нэмэгдэж,  World Economic Forum Executive Opinion Survey 2018-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаан дээр 1 оноо нэмж авчээ. Өнгөрсөн оноос нийт дүнгээрээ  1 оноо илүү авч 37 оноогоор 103 байрнаас 93 байранд оржээ. Оноо өсөхөд  Global Insight Country Risk Ratings  дээр 12 оноо авсан нь  голлон нөлөөлсөн бөгөөд зээлжих зэрэглэл өссөн, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан нь эерэгээр нөлөөлжээ.

Манай бүсийн орнуудын дундаж оноо 44 байгаа бөгөөд үүнтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. 40 онооноос доош оноо авсан улсууд нь хагас ардчилалтай орнууд байгаа бөгөөд популизмд автсан, авлигатай тэмцэх ардчиллын гол институцууд  болох шүүх, аудит, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, улс төрийн намууд нь суларсан нийтлэг зураглал харагдаж байна. Цаашид эдгээр орнууд хагас ардчилалаас дарангуйлалын нийгэмд шилжих эрсдэлтэй бөгөөд популизмаас зайлсхийж ардчиллын институцуудаа бэхжүүлэн авлигатай тэмцэн энэ эрдсдлээс сэргийлэх боломжтой.

 

Монгол Улсын хувьд  хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль  хэрэгжүүлэх байгууллагууд нь  хараат байдалд орсоноос авлига газар авч  байгаа нь авлигын индексийн оноо хангалттай өсөхгүй байгаагын нэг шалтгаан болно.

 

Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөг  хохиролууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд  иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна.

 

Үндсэн хуулийн 29 заалтад  заасан УИХ гишүүдийн халдашгүй дархан байдал нь авлигын ял шийтгэлээс зугатах хэрэгсэл болж хувирсныг залруулах ёстой.Улс төрийн өндөр тушаалын албан хаагчид бүлэглэн авлигын хэрэг үйлдэх болж авлига нь  гааль, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад системийн шинж чанартай болж байна

 

Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг  цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол улсын өрсөлдөх чадвар буурч байна. Иймд бизнесийн салбарт  чөлөөт өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтыг ил тод боловсронгуй болгох шаардлагатай.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан төрийн өмчит компаниудын авлигаас сэргийлэх гарын авлагыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлэх шаардлагатай. Төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод байдлыг нэвтрүүлэх нь чухал.

Монгол улсын авлигын индексд нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд чухал нөлөөтэй.Авлигын хэргүүд мөрдөн шалгах, шүүхийг шатанд замхардаг боллоо. Олон улсын жишигээр Авлигын хэргийн дагнасан шүүхийг байгуулж Авлигын хэргийг шуурхай шударга шийддэг болох шаардлагатай.

Ази тивийн орнуудад Авлигтай тэмцэх газрууд бэхжин авлигыг буурууулах томоохон дэвшлүүдийг гаргасан бөгөөд Авлигатай Тэмцэх Газрыг  сулруулах биш харин улам бэхжүүлэх замаар   Авлигын эсрэг хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож шинээр батлагадсан Авлигатай тэмцэх  үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд итгэлийг авчрах нь  нь нэн чухал асуудал болж байгааг  онцолж байна.

 

Төрийн албан хаагчдыг ур чадвар дээр суурилан томилж намын томилгоог зогсоох нь чухал байна.

Залуучуудын авлигын эсрэг оролцоог нэмэгдүүлэх ёстой.

Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийн авлигын эсрэг оролцоог нэмэгдүүүлж  тэднийг улс төрчдийн хараат бус байдал ба дарамт шахалтаас хамгаалах нь чухал байна.

 

УИХ  авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээх ХАРИУЦЛАГЫН тогтолцоог бий богох тал дээр ТУУШТАЙ, ШИЙДЭМГИЙ үйлдэл хийх,

- Шүүх засаглалын БИЕ ДААСАН  байдлыг хангах нь дээрх зорилгод хүрэх гол нөхцөл болохыг ойлгох,

- Улстөрийн намын засаглалыг цэвэршүүлэх, дотоод ардчилалыг хангах чиглэлээр УИХ ДОРВИТОЙ ажил хийх. 

- Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ардчилалд амжилттай шилжсэн шилжилтийг үргэлжүүлэн хадгалах.

- Эдийн засгийн өсөлт, улс төрийн институтэд итгэх итгэлийг сайжруулахад ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА-ны чанарыг сайжруулах явдал чухал нөлөөтэй,

- хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд БИЕ ДААСАН шүүхтэй болоход зорьсон эрхзүйн шинэтгэлийг хийхийг ШААРДАХАД онцгой ач холбогдол өгч ажиллавал зохино.

- ОУ болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улс олон талт гадаад бодлогоо хадгалж, үргэлжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй.