Шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулан 30 сая төгрөгөөр шагналаа

Нийгэм / Time Admin
2019 оны 01 сарын 30

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ахмад настан, нутагтаа Дөмөн Дулмаа гэж алдаршсан Д.Дулмаа гуайг Соёлын биет бус өвийн 2018 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулан 30 сая төгрөгөөр шагналаа.

Түүнийг Монгол ардын уртын дууг язгуур хэв шинжээр нь өндөр түвшинд хойч үедээ уламжлан, монгол үндэстний соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ийнхүү шагнаж байгаа юм.