А.Хаянхярваа ажлаасаа халагджээ

Нийгэм / Time Admin
2019 оны 01 сарын 30

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарыг Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн хэмээн АТГ-аас мэдэгдсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.

Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн мэдүүлээгүй. Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн тус тус мэдүүлээгүй байна. Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон.

 Тэгвэл Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын тушаалаар ХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.