Хэнтийн нөхөн сонгуульд 287.6 сая төгрөг зарцуулна

Улс төр / Time Admin
6 өдрийн өмнө

Холбоотой Зураг

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн билээ. Улмаар түүний нэр дэвшиж парламентад сонгогдсон тойрог болох УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн.

Нөхөн сонгуулийн санал хураалтыг 2019 оны зургаадугаар сарын 30-нд явуулна. Харин нөхөн сонгуулийг товлон зарлах хугацааг энэ сарын 10-наас  гэж заасан нь нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах юм.


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сонгууль явуулахад хэчнээн төгрөг зарцуулах вэ? 

-Сонгууль явуулах зардлыг УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар баталсан. 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэл, 8 сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана. 21 хэсэгт санал хураалт явагдана. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах тооцоолол байна. 

-Сонгуулийн ирцийг бүрдүүлэхэд СЕХ хэрхэн яаж анхаарах вэ? 

-Сонгогчдын тоо 17450 байна. 2016 онд 16519 сонгогчтой байсан. 900-гаад сонгогчид  нэмэгдсэн. Ирц дээр санаа зовох нь гайгүй болов уу. Учир нь 2016 онд энэ тойргийн сонгуулийн ирц 80 хувьтай байсан. 80 хувь гэдэг бол өндөрдөө орно. Нөхөн сонгуулийн ирц бол 50+1. Гэхдээ ирц дээр бид анхаарч ажиллана. 

-Шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс эхэлж хааж эхлэх вэ?

-УИХ-ын тогтоол албан ёсоор тэр газартаа хүргэгдээгүй байна. Тогтоол энэ долоо хоногт хүргэгдэх байх. Тогтоол хүргэгдсэнээр Улсын бүртгэлийн газраас шилжилт хөдөлгөөнийг хаана. 

-Сонгуулийн дүнг шууд дамжуулах уу? 

-Шууд дамжуулахаар төлөвлөж байна.