НӨАТ-ын буцаан олголтыг маргааш шилжүүлж эхэлнэ

Эдийн засаг / Time Admin
2019 оны 01 сарын 30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ.

НӨАТ-ын буцаан олголт нийт 120 гаруй тэрбумын төгрөгийг 808 мянган иргэний данс руу шилжүүлнэ. Буцаалтыг маргаашнаас олгож, эхлэх ба пүрэв баасан гарагт багтаан дуусгана хэмээн мэдэгдлээ.

Буцаан олголтын 2 хувь хэвээр байна. Одоо байгаа системийг сайжруулж, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж болно хэмээв.