Л.Болд: Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын даргад дэмжвэл би баярлана

Улс төр / Time Admin
2019 оны 01 сарын 31

УИХ-ын гишүүн Л.Болдоос УИХ-ын даргын талаар тодруулахад, "Иргэд УИХ-ын даргад нас хүйс туршлага гэх мэт хөндлөнгийн шалгуур тавиад байна л даа. ОДоо нэг жил гаруйн хугацаа үлдлээ. Гурван зүйл хийх хүн л УИХ-ын дарга болох хэрэгтэй. Баялгийг ард түмэнд хүртээх, хууль шүүхийн байгууллагуудыг шинэчлэх, улс төрийн тогтолцоог шинэчлэх хүн хэрэгтэй. ЖДҮ гээч мөсөн оргилын цаана 30 сан, концесс зээл гээд улстөрийн асуудлыг шинэчлэх гурван асуудлыг л би тавина. Энэ гурвыг хийхгүй бол дахиад гудамжинд гарч жагсана, хийж чадахгүй бол сар болгоод л огцруулж болно.

Хэрэв МАН-ын удирдах зөвлөл Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан зэрэг цуг тэмцсэн залуу үеийнхнийг дэмжвэл би баярлана" хэмээн байр сууриа илэрхийллээ.