Байнгын хороо: Г.Занданшатарыг 100 хувь дэмжлээ

Улс төр / Time Admin
2019 оны 02 сарын 01

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дөнгөж сая эхэллээ. Байнгын хороогоор УИХ-ын даргад нэр дэвшигч буй Г.Занданшатарын асуудлыг хэлэлцсэн юм.

Ингээд гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой зарим саналуудыг хэллээ. Үүний дараагаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 13 нь буюу 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Д.Лүндээжанцан УИХ-ын даргад нэр дэвшигчид хандаж "Та дээрээ ганцхан даргатай болсон шүү. Энэ бол хууль юм. УИХ-ын дарга гэдэг бол Үндсэн хуульд л захирагдах ёстой. Тиймээс та байнга хууль дээдлэх ёсыг чандлах сахих ёстой шүү" гэж хэллээ.

Байнгын хороогоор Төрийн албаны зөвлөлийн томилгооны асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна