Ж.Батзандан: Г.Занданшатар сайн залуу. Гэхдээ асуудалтай

Улс төр / Time Admin
2019 оны 02 сарын 01

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Би бодохдоо УИХ-ын даргаар Нямдорж сайд орж ирнэ гэж бодсон. Эсвэл Аюурсайханыг оруулж ирэх байх гэсэн МАН залуу гишүүнээ дэмжээгүй бололтой юм. Яахав 50, 60 оны хөгшин хүн биш. 70-аад оны залуу хүн болох гэж байгаад баяртай байна. Г.Занданшатар уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой хэт ойр хүн дээ. Андын хувьд гуйхад энэ хоёроос хол байгаарай" гээд амжилт хүсч, дэмжихээ илэрхийлэв.