Д.Эрдэнэбат: Г.Занданшатар их зөөлөн хүн л дээ. Өөрөөрөө ажиллаж чадах уу

Улс төр / Time Admin
2019 оны 02 сарын 01

Холбоотой Зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Хүнийх нь хувьд мэднэ их зөөлөн хүн л дээ. Эргэлзэж байгаа зүйл нь өөрийнхөөрөө ажиллах уу, өрөөлийн үгээр ажиллах болов уу гэж харж байна.

Зөвлөлдөх ардчиллал гэж Г.Занданшатар өөрөө гаргаж ирээд баахан ажил болгосон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж ардчиллыг бэхжүүлэх төгөлдөршүүлэх, тогтолцооны гажуудлыг засахын төлөө ажиллах юм байна аа гэж ойлголоо. Гэхдээ та байр сууриа ардчиллыг төгөлдөршүүлэх чиглэлээр хадгалсан хэвээр байх уу гэдгийг асууя" гэлээ.

Г.Занданшатар "Ер нь УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгчийн хувьд тэдний дуу хоолой болж ажиллана гэдэг. Өрөөлийн үгээр битгий хэл өөрийн үгээр ч биш ард түмний үгээр ажиллах ёстой бид" хэмээн хариуллаа.