Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо

Улс төр / Time Admin
2019 оны 02 сарын 01

Г.Занданшатар чуулганд танилцуулав зурган илэрцүүд

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын даргыг сонгох тухай тогтоолыг төслийг хэлэлцэж баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцож санал өгснөөс 60 гишүүн дэмжсэнээр Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо.

Мөн Г.Занданашатарыг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөв.


Г.Занданшатар намтар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1992-1995 онд

Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд

Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд

Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд

ХААН Банк Дэд захирал

2003-2004 онд

Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд

Гадаад харилцааны сайд

2012-2013 онд

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ШАГНАЛ

2004 онд

“Санхүү Банкны тэргүүний ажилтан”

2006 онд

“Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”

2009 онд

“Алтангадас” одон

2011 онд

“Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

ГАДААД ХЭЛ

Англи, Орос