6500 ам.доллар олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ

Нийслэл / Time Admin
2019 оны 02 сарын 27

Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудлын жижүүр Т.Даарийгадий болон тэргэнцрийн ачигч Б.Энхбат нар өнөө өглөө буюу 2019 оны 2 сарын 26-ны өглөө 7 цаг гучин минутын орчим автомашины зогсоол дээрээс эзэнгүй ачаа олж Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хүргүүлсэн байна. Холбогдох албаны ажилчид уг ачааг шалгаж, цүнхэнд байсан 6500 ам доллар болон бусад эд зүйлсийг эзэнд нь хүлээлгэн өгчээ. Уг ачааг Истанбул-Улаанбаатарийн чиглэлийн нислэгээр ирсэн зорчигч Г гээсэн болохыг тогтоосон байна. Зорчигч Г нь НБУГ-ын харьяа ЧХОУНБ-ын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж байсан юм.