ОБЕГ: Нуранги дахиж үүсэх эрсдэл байна

Орон нутаг / Time Admin
2019 оны 03 сарын 04

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан бол өчигдөр 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргажээ.

Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.