УБТЗ-ын үйл ажиллагаанд гэнэтийн шалтгалт хийх гэж байна

Нийгэм / Time Admin
9 өдрийн өмнө

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоод үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гэнэтийн шалгалт хийх гэж байна. Учир нь өнгөрөгч 2018 онд тус байгууллагын дотоод үйл ажиллагаа доголтой байснаас болж олон удаагийн осол аваар гарсан юм. Тодруулбал, тус нийгэмлэг сүүлийн таван жил шалгалтанд хамрагдаагүй, мөн хоёр жилийн дотор 62 осол гарч түүнээс 22 ослыг үйлдвэрийн осол гэж тооцоод, үлдсэн ослын үйлдвэрийн бус гэж үзсэнийг үндэслэн төлөвлөгөөт шалгалт хийхээр болсон байна. Гэтэл тус байгууллагын удирдлагууд Орос Монголын хөрөнгө оруулалттай учраас Оросын талаас зөвшөөрөл авч байж шалгалт оруулна гэжээ.

Өнгөрөгч нэгдүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал болон холбогдох хууль дүрмийг баримталж ажиллаж байгаа эсэхийг шалгахыг хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлжээ. Гэсэн ч тус байгууллагын удирдлага болох Д.Жигжиднямаа “Орос-Монголын хамтарсан нийгэмлэг учир ийм шалгалт хийх эрх байхгүй” гэдгээр хойш гэдийжээ. Тиймээс МХЕГ салбарын сайдын зөвшөөрлөөр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт гэнэтийн шалгалт хийж байгаа нь энэ юм.

Одоогийн байдлаар МХЕГ-аас тус байгууллагын Удирдах зөвлөлд шалгалт хийх талаар танилцуулсан ч ажлын хэсгийнхнийг дотогш нэвтрүүлэхээс татгалзлаа. Хөдөлмөр нийгмийн хамгаалал үйлчилж эхлээд 75 жил болж байгаа ч түүхэндээ анх удаа ийм хариулт авч байна, Орос монголын хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байсан ч ийм үйлдэл гарч байгаагүй хэмээн МХЕГ-ын ажлын хэсэг хэлж байлаа.