Эхнэртээ зориулж салют буудуулж байгаад бусдын автомашиныг шатаажээ

Нийгэм / Time Admin
8 өдрийн өмнө

Эхнэрээ баярлуулах гэж байгаад машины шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, "Чингэлтэй дүүргийн V хороо "Нисдэг машин" худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна" гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгалт хийхэд тус хорооны иргэн "Д" /эр.47н/ эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж, ОХУ-аас авчирсан цилиндр хэлбэрийн металл хошуутай ,хатуу кардонон суурьтай, 2 ширхэг салютыг дохионы пуужингаар 7 давхарын цонхоороо буудуулах үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан "Toyota Рrobox" автомашин дээр унаж шатаасан байна. 

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.