2018 онд 529 мянга гаруй жуулчин иржээ

Нийгэм / Time Admin
8 өдрийн өмнө

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлал байдаг. Уг аргачлалын албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн таван ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг.

2016 онд Монгол Улсад 404 мянга гаруй жуулчид ирсэн бол 2017 онд 471 гаруй мянган жуулчид буюу 14.21 хувийн өсөлттэй байсан. 2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 529 мянга гаруй жуулчид ирсэн нь 11 хувийн өсөлт гарсан байна.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар