Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Улсын ой санамж

2018 оны 12 сарын 52018-12-05

Улсын ой санамж. Энэ бол хятадын төвийн телевизийн нэгэн алдартай нэвтрүүлгийн нэр юм. Өчигдөр тус телевизийн "Улсын ой санамж" нэвтрүүлгээр их сонирхолтой зүйл гарлаа. Манай дийлэнх хүмүүсийн ойлгодогоор өмнөд хөршид Дэн Сяо Пин гэж мундаг удирдагч цолгорон гарч ирээд бүх зүйл түүний бодож төлөвлөсний дагуу хэрэгжээд эхлэсэн мэт ташаарал байдаг л даа. Би ч үнэндээ урьд өмнө тиймэрхүү бодол төсөөлөлтэй явсан нэгэн гэдгээ нуухгүй ээ.

Үнэндээ Дэн Сяо Пин чадалтай сайн боловсон хүчнийг таньдаг. Түүнийг хаана ажиллуулах ёстойгоо мэддэг байсан нь гарамгай удирдагч хүнд заавал байх ёстой шинж чанар мөнөөс мөн л дөө. Өөрөөр хэлбэл салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сайн мэргэжилтэнгүүдийг хэрэгтэй газарт нь зоригтой томилж чаддаг байсан байгаа юм.

1978 онд Хятадын Гонконгтой залгаа нутаг дэвсгэр эзэргүйрэн хоосрохдоо тулаад байсан нь нутгийн уугуул иргэд амьжиргааны боломж илүү сайтай газар руу оргон зайлж байснаас үүдэлтэй байж таарна. Тэр үед Юань Гэн гэдэг хүн Гонконгт суух хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон очжээ. Ажилдаа очоод удаагүй байсан тэр хүнд Гонконтой залгаа Шөкоу гэдэг газар худалдаа аж үйлдвэрийн парк байгуулах санаа анх төрөөд түүнийгээ дээд газартаа уламжилжээ. Хятадын дэд ерөнхийлөгч Ли Сянь Нянь түүнийг хүлээн авч 50 ам дөрвөлжин км нутаг дэвсгэр хуваарилан олгоё гэхэд хариуд нь "Дэндүү томдоно. Ердөө 2,5 ам дөрвөлжин км нутаг байхад л эхний ээлжинд болно." гээд хөрөнгө төсвөө батлуулаад ажлаа эхлүүлсэн аж.

Юуны өмнө зам харилцаа, дэд бүтэц хөгжөөгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамгийн чухал шаардлагатай зүйл болох утсан харилцааны асуудал хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй байдаг. Гэтэл тухайн үед зөвхөн Бээжин, Шанхай хоёрт л гадаад ярианы эрх нээлттэй. Бусад ямар ч том хотод тийм боломж байхгүй байсан гэдэг. Түүнийг хөөцөлдсөөр байгаад нэг жилийн хугацаанд шийдүүлжээ. Тэгээд Гонконгод амьдардаг Матай нэрт таньдаг хатагтайг ятгасаар анхны валютын дэлгүүрийг мөнөөх шинээр байгуулж байгаа газартаа нээлгэж чаджээ. Бүх бэлтгэл хангагдаад үйл ажиллагаа эхлэх болтол бас л гадаад валютын арилжааг хувийн секторт нэвтрүүлэх хориотой гэдэг том хаалт саад тулгарсаныг давах гэж Бээжин рүү өөрийн биеэр очиж зөвшөөрөл аваад үүд хаалгаа нээтэл хүмүүс "Хар баасан гаригийн" худалдаанд оролцож байгаа мэт дайран ороод бүх барааг дуусгачихсан гэдэг. Тэгснээр уг валютын дэлгүүр ердөө нэг өдрийн дотор оруулсан хөрөнгөө нөхөн олжээ. Энэ жижиг үйл явдал бусад хөрөнгө оруулагчдын хувьд том үлгэр жишээ болсон тул түүнээс хойш хөрөнгийн урсгал аяндаа нэмэгдээд ирсэн аж.

Юань Гэнгийн хэлсэн "Цаг хугацаа бол алтнаас өөрцгүй. Үр ашиг бол амь настай дүйцмүй." хэмээх алдартай үг өнөө хэр хятадад маш алдартай. Гэхдээ ингэж нэрд гартлаа маш их зовлон амссан үг гэвэл та үнэмших үү? Аж үйлдвэрийн паркийн нээлтэн дээрээ Юань Гэн анх удаа тэр үгийг хэлж л дээ. Гэтэл орон нутгийн удирдлагууд "Энэ нөхөр чинь шууд хөрөнгөтний үзэл суртлыг сурталчлаад эхлэлээ." хэмээн ад шоо үзээд Паркийн хаалган дээр шинээр хадаастай байсан уг лоозонг буулгахыг тушаажээ. Энэ мэт дахин дахин буулгаж хадсаар байгаад 1983 онд Дэн Сяо Пин уг паркийн үйл ажиллагаатай танилцахаар ирэхэд өөрийн тэр санаагаа дуулгахад "Тун сайхан үг байна." хэмээн толгой дохисноор улс орны хэмжээнд өргөн дэлгэрэх зам мөр нь шулууджээ. 
Ер нь аливаа их үйлийг бүтээхэд энэ мэт саад бэрхшээл захаас аван тохиох нь тодорхой. Гол нь түүнийг даван туулах сэтгэлийн хаттай хүмүүсийг бэлтгэж төр улсын их үйл хэргийн хүнд буулганд зүтгүүлэх учиртай байдаг ажгуу. Манай Монголд одоо ийм л хүмүүс хамгаас хэрэгтэй байна даа.

Одоо Юань Гэн гэж энэ алдартай хүний анх байгуулж байсан 2,5 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй аж үйлдвэрийн парк өргөжсөөр өдгөө Гонконгийг ч дагуулахгүй том буюу 20 сая хүн ам бүхий орчин үеийн машхөгжингүй хот болсныг Шэнь Жэнь гэдэг нэрээр нь манай дийлэнх хүмүүс мэдэх буй за.

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө