НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа

4
4 сарын өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан. Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-н хүртэл хойшлуулаад байсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Г.Занданшатарын "Нэг Монгол нэг зүгт Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн" ном гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол боллоо.

7 цагийн өмнө
Засгийн газраас тусгай хамгаалтад авах 22 газрын  хоёр  нь хилийн цэс, координатын давхцалтай

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

9 цагийн өмнө
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл

УИХ-ын гишүүнээр нэр дэвших доод насыг 30 болгох, давхар дээлийг тайлах зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ

12 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Эрдэнэт үйлдвэрт оросуудын хэрэгжүүлдэг луйврын схемийг ашигласан байж магадгүй

“Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд  тавьсан өр болох 40 сая ам.долларыг төлсөн асуудлыг нягтлан үзэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

13 цагийн өмнө