ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр ажлаа өгөхөөр боллоо

13
6
4 сарын өмнө

Жирэмсэн эмэгтэй ЭХЭМҮТ-д төрөхөөр очихдоо хаалга андуурсны улмаас гудамжинд, таксинд төрсөн нийгэмд бухимдал төрүүлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Нийгмийг бухимдуулсан хэрэг гарсанд хүлцэл өчье. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр "Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж ирсэн.

Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг яаралтай хоёр хүлээн авахтай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж, яаралтай тусламж авсан. Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй. Ер нь бол ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" хэмээлээ.

Санал болгох

Шошгон дээрээ 350гр гэж бичсэн ч электрон жин дээр жинлэхэд 90гр-тай байжээ

Мэргэжлийн хяналтын ерөний газраас хүнсний үйлдвэрүүдийг шалгаж улсын баталгаагүй жин хэмжүүр ашигласан, бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.

8 цагийн өмнө
Энэ сарын 25-ны өглөө зам хаах тул зорчигчид нисэх буудалд эрт очих шаардлагатай

Монгол Улсын Засгийг газрын 2019 оны 116 дугаар тогтоолоорр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах болсон билээ.

9 цагийн өмнө
Эхний ээлжинд 25 байршилд газар чөлөөллөө

“Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг хангамжийг нэмэгдүүлэх” захирамж гаргасан  тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.

10 цагийн өмнө
Монголын хэвлэл мэдээллийн орчинг "хэтэрхий туйлширсан" хэмээн дүгнэжээ

"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагаас гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 70 дугаар байранд оржээ

13 цагийн өмнө