535 мянган га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ

5
4 сарын өмнө

 

“Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” өнөөдөр боллоо. Чуулганыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ. Тэрбээр дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад тулгарч байгаа гэж бид үзэж байна. Иймд мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил нь маш өндөр ач холбогдолтой чухал ажил болж байгаа юм.

Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил 1970-аад оноос хийгдэж эхэлсэн харьцангуй залуу салбар боловч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулалт, ойг нөхөн сэргээж ажлын талаар олж авсан ололт амжилт, үр дүнгээ бататгах, шинэчлэх, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ үүднээс Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа хэмээлээ.

Мөн энэ үеэр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд гар бие оролцож байгаа салбарын төлөөллийг шагналаа.

Монгол улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн  хийг 80 хувь хүртэл шингээдэг байна.

Өнөөгийн байдлаар манай улсад  535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан байна. Ой доройтож хомсдосоор байгаа өнөө үед ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх түүнийг чанар, үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.

Санал болгох

Шошгон дээрээ 350гр гэж бичсэн ч электрон жин дээр жинлэхэд 90гр-тай байжээ

Мэргэжлийн хяналтын ерөний газраас хүнсний үйлдвэрүүдийг шалгаж улсын баталгаагүй жин хэмжүүр ашигласан, бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.

8 цагийн өмнө
Энэ сарын 25-ны өглөө зам хаах тул зорчигчид нисэх буудалд эрт очих шаардлагатай

Монгол Улсын Засгийг газрын 2019 оны 116 дугаар тогтоолоорр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах болсон билээ.

9 цагийн өмнө
Эхний ээлжинд 25 байршилд газар чөлөөллөө

“Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг хангамжийг нэмэгдүүлэх” захирамж гаргасан  тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.

9 цагийн өмнө
Монголын хэвлэл мэдээллийн орчинг "хэтэрхий туйлширсан" хэмээн дүгнэжээ

"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагаас гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 70 дугаар байранд оржээ

12 цагийн өмнө