“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ

28
6 сарын өмнө

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна.

Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж сайн сайхныг хүсье гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
 

Санал болгох

50 хороонд автомат угаалгын газар барьж байгуулах тухай санал гаргажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хурлаар таван асуудал хэлэлцлээ.

20 цагийн өмнө
Улаанбаатар хот 2025 онд ТЭГ ЗОГСОЛТ хийхэд хүрчээ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

1 өдрийн өмнө