“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 786 мянган хүн үзлэг шинжилгээнд хамрагджээ

1.2 зуу
1
6 сарын өмнө

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг  эмчилгээнд хамрагдав.  

Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүллээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна. Уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсоныг ДЭМБ сайшаасан.

Санал болгох

269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор  жил бүрийн 6-р сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан байдаг.

13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Аймаг, сумдын баяр наадмын хуваарь

Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүрээнд зохиогдох 21 аймаг, сумдын наадмын хуваарийг танилцуулж байна.

13 цагийн өмнө
Хяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

14 цагийн өмнө
Өнөөдөр хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 26-ны энэ өдрийг хар тамхитай тэмцэх өдөр болгожээ. 

21 цагийн өмнө