Шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр буурлаа

54
2
6 сарын өмнө

ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан.  Тэгвэл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурлаа.

Ийнхүү Аи-92  шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буураад байна. Цаашид ч 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдээд байна. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа  86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.

Түүхий газрын тосны үнэ баррель нь 45,21-57,74 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 352.77-438,71 ам.доллар/тн буюу баррель нь 45,21-57,74 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

Олон улсын зах зээлийн шинжээч “Genscape”агентлагийн  судалгаагаар АНУ-ын Оклахома мужийн Кушинг /Cushing/ байрлах газрын тосны агуулахад 2018 оны 11 дүгээр сарын 1-14-ний өдрийн хооронд түүхий тосны нөөцийн хэмжээ 1 сая баррелиар нэмэгдсэн нь олон улсын зах зээл дээрх түүхий тосны нийлүүлэлт өндөр байна гэжг дүгнэсэн бөгөөд энэ нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ буухад хүргэсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 408,47 ам.долл /баррель нь 53,76 ($)/, “WTI” төрлийнх 355,74 ам.долл /баррель нь 45,59($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 10,89 хувь, “WTI” төрлийн түүхий тос 10.96 хувиар тус тус буурсан байна.

 Шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 88, Аи-92 автобензин 28, дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.

Засгийн газрын 2017 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 21 аж ахуйн нэгжүүд 94.7 мянган тонн-оос багагүй  хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна.

Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орнуудаас 2018 оны эхний 11 сарын байдлаар 1006,2 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1289 шатахуун түгээх станцаар дамжуулан монголын хэрэглэгчдийг шатахуунаар тасалдалгүй хангаж байна.

Санал болгох

Боловсруулаагүй  241.6 мянган адууны шир экспортолно

Монгол Улсын Засгийн газраас боловсруулаагүй адууны ширийг экспортлох тухай тогтоол 05 сарын 12-ны өдөр гарснаас хойш энэ сарын 15-ны байдлаар давхардсан тоогоор 5 аж ахуйн нэгж 241648 ширхэг боловсруулаагүй адууны шир экспортлохоор  гэрчилгээ аваад байна.

2 өдрийн өмнө
Төв банкны суурь бүртгэлийн систем болон ERP системийг шинэчилнэ

Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны суурь бүртгэлийн болон ERP систем нийлүүлж, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаж,  “Intellect Design Arena” компанийг сонгон шалгаруулжээ. 

3 өдрийн өмнө
ҮСХ: Говьсүмбэр аймгийн хүн амын талаас илүү хувь нь ядуу амьдарч байна

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

3 өдрийн өмнө