Төрийн одон, медаль гардуулав

42
6 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасан байна.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, дэд дарга У.Бямбасүрэн, Алтан гадас одонгоор Н.Дашзэвэг, Ц.Дашбал, С.Алтанцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр нарыг шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор  жил бүрийн 6-р сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан байдаг.

13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Аймаг, сумдын баяр наадмын хуваарь

Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүрээнд зохиогдох 21 аймаг, сумдын наадмын хуваарийг танилцуулж байна.

13 цагийн өмнө
Хяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

15 цагийн өмнө
Өнөөдөр хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 26-ны энэ өдрийг хар тамхитай тэмцэх өдөр болгожээ. 

21 цагийн өмнө