Томуугийн вакцины санхүүжилт, хүүхдийн эмнэлэг барих асуудлыг бүлэг дэмжлээ

16
1
3 сарын өмнө

48e7508b-8480-48da-bf08-6f8a98b29ee1,50297069_1732465813521085_4779060056433885184_n.jpg.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаар /2019.01.21/ томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг сонсч, УИХ-ын гишүүд салбарын мэргэжилтнүүдээс асуулт асууж, тодрууллаа. 

Мэдээлэлтэй холбогдуулаад бүлгийн зүгээс тулгамдаж буй хоёр асуудалд анхаарах шаардлагатай гэж үзлээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг сайжруулахын тулд 2019-2020 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгах хэрэгтэй гэж үзсэн. Эрүүл мэндийн сайдын хэлснээр томуугийн вакцинд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатайг хэллээ. Хоёрдугаарт, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд хэвтэн эмчлүүлэх орны хүрээмжийг сайжруулах нь зөв гэдэгт олон гишүүд санал нэгдсэн” гэв. 

Харин томуугийн өвчлөл болон бусад цаг үеийн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнгөрсөн долоо хоногт томуу, томуу төст өвчний талаар Улсын онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцсэн. Өнөөдөр томуугийн өвчлөл амбулаторийн үзлэгт орон нутагт 8.8 хувь, Улаанбаатарт 8 хувьтай байна. Энэ үзүүлэлт нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй буурч байгаа үзүүлэлт юм. Гэхдээ тайвширч болохгүй, сар шинийн өдрүүдэд халдвар тархах магадлал өндөр байна. Шинэ жилийн дараа нийслэлд 977 ортой байхад ачаалал 76 хувьд хүрсэн. Өчигдөр дүүргийн эмнэлгүүдээр явахад орны ачаалал 3.8 хувиар нэмэгдсэн байдалтай байна. Орны хүртээмж бага ч яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүүхдүүдийг эмнэлгийн хонгилд ор тавьж хүлээж авч байсан. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарч ажилласны үр дүнд бусад эмнэлгүүдэд нэмэлтээр ор гаргуулсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг, Цэргийн нэгдсэн госпиталь зэрэг эмнэлэгт нэмэлт ор гаргаж хүүхэд хүлээж авч байгаа. Ингэж ажилласнаар өнөөдөр эмнэлгийн хонгилд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй. Цаашид уг асуудалд гал унтраах байдлаар хандах биш хүүхдийн эмнэлэг нэмж барих асуудлыг Улсын онцгой комиссын хурал болон бүлгийн хуралд санал орууллаа. Бүлгийн хурлаар 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинаар хангах санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргалаа” гэсэн юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тухайн хүн амынхаа 40-45 хувийг вакцинд хамруулсан байхад томуу, томуу төст өвчин дэгдсэн үед харьцангуй хөнгөн тусдаг байна. Манай улс 0.3-0.6 хувийг вакцинжуулж байгаа аж. Иймд 1.4 сая хүн тун вакцинтай байхад хүн амынхаа 45 хувийг вакцинжуулах боломж бүрдэх юм байна. Үүнд нийт 10 тэрбум төгрөг шаардлагатайг салбарын сайд нь танилцууллаа. 

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар хариуллаа.

-Вакцинд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэх үү?

Д.Сарангэрэл:- Төсөвт тодотгол хийх замаар шийднэ гэж ойгохгүй байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийн хүрээнд шийдвэрлээд явах боломж бий. Энэ шийдвэрийг би гаргахгүй. Бүтцийн хүрээнд ярилцаад шийдвэрлэх боломжтой. Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа гэх ташаа мэдээлэл гарч байна. Н1И1 вирусээр бага насны хүүхэд хүндэрч амь нас нь эндсэн тохиолдол одоогоор гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан. Томуу бол эдгэрдэг өвчин. Олон хүчин зүйлийн улмаас дахих, хүндрэх тохиолдол бий. 

-УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг улсад авах асуудал юу болов. Ямар зориулалтаар ашиглах вэ?

-ХӨСҮТ-ийн хашаанд баригдаж байгаа эмнэлгийг яах вэ гэж асууж байна. Улсын хэмжээнд ганц ХӨСҮТ-тэй. Хавдартай өвчтөн олон байгаа учраас үйлчилгээг сайжруулахын тулд УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн барьсан уг эмнэлгийг төрийн өмчид худалдан авах саналыг ХӨСҮТ-ын хамт олон бидэнд асуудал болгон тавьж байгаа. Энэ хүсэлтийн дагуу бид судалгаа хийсэн. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байна. 

-Нийслэлийн хэмжээнд олон хувийн эмнэлэг бий. Томуугийн дэгдэлт их байгаа энэ үед хамтарч ажиллах боломж бий юү?

-Бид хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн том хүний амбулаториор хэвтэн эмчлүүлэх иргэдийг “Ачтан” эмнэлэг рүү шилжүүлж, хүүхэд хүлээж авч байна. Гэхдээ хүүхдийн өвчлөл амархан хүндэрдэг учраас аль болох мэргэжлийн эмч нартай эмнэлгүүдэд хүлээж авах талд анхаарч ажиллана.

-Энэ долоо хоногийн хэлэлцэх асуултын жагсаалтад сайд нарын асуудал орж ирсэн гэж сонссон. Нэр бүхий хоёр сайдыг огцруулаад шууд орны хүмүүсийг нь томилох боломж байгаа юу. УИХ-ын дараагийн дарга хэн байх талаар бүлэг дээр ярилцав уу?

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:-УИХ-ын даргын тухай асуудалд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Улсын Их Хуралд өөрчлөлт оруулах гэсэн хоёр хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Хууль ирэх баасан гаригаас эхэлж хэрэгжинэ. Хуульд хэрэгжих хугацааг заана, эсвэл ердийн журмаар хэрэгжинэ гэсэн заалттай. Сайд нарын асуудлыг энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэ долоо хоногт чөлөөлвөл дараа долоо хоногт дараагийн сайдын талаар яригдах байх.

Санал болгох

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

1 өдрийн өмнө
Г.Занданшатарын "Нэг Монгол нэг зүгт Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн" ном гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол боллоо.

2 өдрийн өмнө