Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

7
3 сарын өмнө

Суурин төлөөлөгчөөр зургаан жил ажиллахдаа Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын хөгжил, эмэгтэйчүүд, охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг нь сайжруулахад бодит дэмжлэг болж байгааг хэлэв.

Эмэгтэйчүүд, өсвөр насныхныг байнга дэмжиж ажилладагт нь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, өсвөр залуу үеийг чадавхжуулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр амжилт олж байгааг тэмдэглэв. Цаашид Хүн амын сантай нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

1 өдрийн өмнө
Г.Занданшатарын "Нэг Монгол нэг зүгт Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн" ном гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол боллоо.

2 өдрийн өмнө