Ганц мод боомтод 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийнэ

14
3 сарын өмнө

Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр аймгийн хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Баяннуур, Өмнөговь аймгийн удирдлагууд уулзаж 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийх ажлуудаа хэлэлцлээ. Өнгөрсөн онд бараа эргэлт 19,7 сая тонн байсан бол 2019 онд 25 сая тоннд хүргэх зорилт тавьлаа. Мөн Гашуун сухайт боомтод 54 тэрбум төгрөгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэх бол Ганц мод боомтод Хятадын талаас 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Тодруулбал 24 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулна. Цагаан хад суурьшлын бүс дэх тог цахилгааны асуудлыг шийднэ. Түүнчлэн “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”, “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн 200 иргэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт туршлага судлуулах урт болоод богино хугацааны арга хэмжээнд оролцуулахаар боллоо.

Санал болгох

Дөрвөн суманд гарсан түймрийг унтраахаар 300 гаруй хүн ажиллаж байна

Он гарсаар 2.9 мянган га талбай түймэрт өртөж шатжээ

3 өдрийн өмнө
1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж гаргахыг завджээ

16 өдрийн өмнө