С.Молор-Эрдэнэ: Ууцаараа уралдах хэрэггүй

40
8
3 сарын өмнө

520ea4db-4c45-4e77-abff-49158ea79993,middle.jpg

Сүүлийн өдрүүдэд философич С.Молор-Эрдэнэ цагаан сарын талаар үзэл бодлоо илэрхийлсэн бичлэг цацагдах болсон. Түүнийг цагаан сарын үгүйсгэсэн гэж үзэх хэсэг хүмүс байгаа бол цагаан сарын баярыг зөв тэмдэглэх талаар өгүүлсэн гэж үзэх хүмүүс ч бий.

Тэрбээр, "Цагаан сар гэдэг бол Азиуд шинэ жилээ тэмдэглэж байгаа юм. Азийн "Happy new year" тэмдэглэх гэж байна шүү дээ. Сая арванхоёрдугаар сарын 31-нд европын болон христийн шашны "Happy new year" тэмдэглэчихсэн. Тэгэхээр монголчууд бид хаанахын ч хамаагүй шинэ жилүүдийг тэмдэглээд байгаа юм. Уг нь ингэж болохгүй. Нэг л шинэ жилтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь одоо болох гэж байна.

Энэ нь зан заншлын, түүхийн гэдгээрээ Азиудын баяр. Монголчуудынх биш шүү. Энэ цаг тооны бичигтэй холбоотой. Дээр үед огторгуйг ажиглаж байгаад Энэтхэг, Хятад, Арабын том том философичид одон орныг судлаад хүн бүрт тохиох од эрхэсийг олоод, од болгонд нэр өгчихсөн. Дэлхий нарыг нэг удаа нарыг тойроод шинэ жил гардаг. Тэр жилийг 12 жилээр төлөөлүүлж үздэг.

Монголчууд Хятадаар биш манжаар дамжуулж цагаан сарын ойлголтыг авсан юм билээ. Эхэн үедээ ноёдууд баячууд тэмдэглэдэг, харц ард нь очиж золгодог байсан. Ядуус баянд очиж золгодог байсан юм шүү дээ. Яахав сүүлд ард түмний баяр болгоод хөгшчүүд дээрээ очиж золгодог болсон. Энэ бол социализмтай холбоотой. Социализм хүн бүр тэгш эрхтэй болгоод, ард түмэн болгон ууц тавиад ноён болчихлоо шүү дээ.

Сүүлдээ зурхайч нарын баяр болоод, сүүлдээ бүр лам нарын баяр болоод, Гандангийн баяр болчихлоо. Тэгэхээр ерөөсөө лам нар цагаан сарын баяртай холбоогүй. Цагаан сарыг тэмдэглэхэд лам нар холхон байх хэрэгтэй. Хэрвээ азийн шинэ жил гэж үзэж байгаа бол.

Эсхүл төрийн томчуудтай очиж золгож байгаа бол хамгийн том ууц тавьсан, хамгийн олон боов өрсөн баячууд дээрээ хамгийн том хөөргөө бариад очиж золгох нь байна шүү дээ. Энэ бол их инээдэмтэй асуудал. Хэрвээ ийм байх ёстой бол болих хэрэгтэй.

Цагаан сарын барилдаанд төрийн томчууд индэр суудгаа болих хэрэгтэй. Ард түмэнтэйгээ цуг үзэх хэрэгтэй. Манай төрийнхөн бүгд феодализмын үеийн ноёд баячууд шиг болчихоод байгаа. Энийгээ болих хэрэгтэй.

Бид азийн баяр тэмдэглэх хэрэгтэй. Том ууц тавьж, ууцаараа уралдах хэрэггүй. Тэрний оронд гэр бүлийн ойрын хүмүүс цуглаад жилдээ нэг уулздаг, ажил амьдрал ямар байгаагаа харалцаад, зүс царай эрүүл мэнд ямар байгааг нь хараад, амттай хоол хийж идээд нэг оройг сайхан өнгөрүүлдэг байх хэрэгтэй.

Маргаашаас нь энгийн амьдралаа үргэлжлүүлээд л явах хэрэгтэй. Одоо цагаан сарын утга агуулгыг өөрчлөхгүй бол арай хэтэрлээ, ичмээр болчихлоо шүү дээ. Бусад улсаас чиих хэрэгтэй. Социализмын үед малчны баяр болгож байсан юм. Одоо бол гандангийн, төрийн баяр болчихлоо. Төр гандан хоёрос цагаан сараа аврах хэрэгтэй байна"  хэмээн хэлжээ.

Санал болгох

Шошгон дээрээ 350гр гэж бичсэн ч электрон жин дээр жинлэхэд 90гр-тай байжээ

Мэргэжлийн хяналтын ерөний газраас хүнсний үйлдвэрүүдийг шалгаж улсын баталгаагүй жин хэмжүүр ашигласан, бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.

2 өдрийн өмнө
Энэ сарын 25-ны өглөө зам хаах тул зорчигчид нисэх буудалд эрт очих шаардлагатай

Монгол Улсын Засгийг газрын 2019 оны 116 дугаар тогтоолоорр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах болсон билээ.

2 өдрийн өмнө