МҮЭХ зээлийн хүүг бууруулах чиглэлээр арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардлаа

17
3 сарын өмнө

МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд болох 14 мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоо, Нийслэл Улаабаатар хотын ҮЭ-ийн холбоо, нийслэлийн 9 дүүргийн ҮЭ-ийн холбоо, 21 аймгийн ҮЭ-ийн холбоод иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй дараах асуудлуудыг дэмжин хамтарч шаардлаа.

Үүнд: Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах, Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах, Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газраас шаардаж буйгаа сэтгүүлчдэд өнөөдөр /2019.01.23/ мэдээллээ.

МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн оны IV улирлаас эхлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдаж буй цаг үеийн зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар УИХ, Засгийн газарт хандан удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй асуудлууд байсаар байгааг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатан тодотгов.

БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг багш нарын цалингийн нэмэгдлийн бодит мэдээллийг өгсөн бол ЭХГУУҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Санал болгох

Нэг сая төгрөгийн 206 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 1 сая төгрөгийн 206 азтан тодорлоо

6 өдрийн өмнө
KING TOWER: ГЕРМАНЫ №1 MIELE-ТЭЙ УРАМШУУЛАЛ

KING TOWER: ЦЕНТРАЛ КАПИТАЛ ББСБ-ТАЙ ХАМТРАН ЖИЛИЙН 3-6% ХҮҮТЭЙ ОНЦГОЙ ЗЭЭЛЭЭР ТАНСАГ ОРОН СУУЦТАЙ БОЛОХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА

6 өдрийн өмнө