УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө

34
3
3 сарын өмнө

49b018be-0ca6-4f75-9d7b-06e2f08988b4,энхболд-чөлөөлөгдлөө.jpg.jpg

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуульд заасны дагуу санал хураалтыг цаасаар, нууцаар авах ёстой байсан.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цайны цаг болж байгаа тул санал хураалтыг цахимаар явуулах горимын санал гаргав. Цахимаар буюу гишүүд кноп дарж санал өгөх санал гаргасан юм. Харин О.Баасанхүү гишүүн нууж хаалгүйгээр шууд ил санал хураалт явуулах санал гаргасан ч хуулинд заасны дагуу нууцаар санал хураах ёстой гэв.

Ингээд хуралд оролцсон 65 гишүүнээс 43 гишүүн нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох нь зүйтэй гэж үзэн, саналаа өгснөөр УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж байна. Тэрбээр, "2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хуулийн дагуу УИХ-ын даргын албан тушаалд томилогдож байсан. Хэдийгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хүнд зориулсан, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулж байгаа гэж хүмүүс шүүмжилж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, энэ хуулийн дагуу би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

Энэ үйл явдал хэдийнээс эхэлсэн, ямар хугацаанд үргэлжилсэн, хэн хэн оролцсон зэрэг үйл явдлууд бол Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байгаа. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр болж байна гэж би үзэж байна.

Дахин энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг өөрчилж, солих үйл явдал битгий болоосой гэж хүсч байна. Би арга саам ашиглаж албан тушаалтайгаа зууралдаагүй. Үүнээс өмнө ч өндөр албан тушаалыг хашиж, өгч явсан хүн. Гагцхүү энэ удаад хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байсан юм" гэлээ. 

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь эргэн мэдээллэх болно.
 

Санал болгох

Хувийн хэвшлүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа

Цахим хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал хөдөө, орон нутагт ямар байгаа, энэ чиглэлд тулгамдаж байгаа асуудлуудын талаар орон нутгийн удирдлагууд холбогдлоо

2 цагийн өмнө
Регистрийн дугаараараа фэйсбүүк хэрэглэгч болох хуулийн зохицуулалтыг хэлэлцэж эхэллээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

3 цагийн өмнө
Үндэсний номын сангийн шинэ барилгад САНХҮҮГИЙН бэрхшээл тулгарсан гэв

Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

4 цагийн өмнө