Азийн паралимпын хороонд Монгол эмэгтэй ажиллана

2019 оны 2 сарын 112019-02-11

Азийн паралимпын хорооны ерөнхий ассемблей Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болжээ. Уг хуралд Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат нар оролцсон байна. Хурлын үеэр Азийн паралимпын хорооны эмэгтэйчүүдийн спортын хорооны даргаар Н.Оюунбат сонгогджээ. Тэрбээр Бахрейны Сара Алшавитай өрсөлдөж, энэхүү албанд томилогдон ирэх дөрвөн жилд уг албыг удирдахаар болсон байна.

Н.Оюунбат өмнө нь эмэгтэйчүүдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм. Азийн паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, эмэгтэйчүүдийн хорооны даргаар сонгогдоод байгаа Н.Оюунбат англи, орос, хятад хэлтэй ажээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна.

16 өдрийн өмнө
Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19 халдвар авсныг NHK мэдээлжээ.

23 өдрийн өмнө
Хөлбөмбөгийн шилдгүүдийг цахимаар шалгаруулна

Монголын хөлбөмбөгийн холбоо 2015 оноос Монголын шилдэг хөл бөмбөгчдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Тэгвэл энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан SPS телевизтэй хамтран Виртуал хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

2 сарын өмнө
Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд  М.Бадарч түрүүллээ

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат,  Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

3 сарын өмнө