“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгууллаа

2019 оны 2 сарын 132019-02-13

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. 

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын дарга нар ажиллах юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ. 

Шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтан, мэргэжилтнийг ажлын хэсэгт оролцуулах бөгөөд санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Захирамжаар даалгасан байна. 

Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах зорилго бүхий дээрх хөтөлбөрийг Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох

“Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдэвт сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулан “Хувь хүний хөгжлийн менежмент” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдвээр танхимын сургалтыг өнөөдөр (2023.09.29) зохион байгууллаа

2 өдрийн өмнө
2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2 өдрийн өмнө
Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

3 өдрийн өмнө