Л.Элдэв-Очир: Ерөнхийлөгчийг буурь суух болов уу гэж харж байтал болохгүй нь

59
11
4 сарын өмнө

УИХ-ын чуулганаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нэр дэвшигч Г.Занданшатарт хандан анхааруулга өгөв.

Тэрбээр, "Нэг юм хэлэхгүй бол болохгүй нь. Аюулгүйн зөвлөлийн нөгөө хоёр гишүүнтэйгээ хамтарч ажиллаж таарна. Гэвч Х.Баттулга гэдэг хүн болчимгүй үг хэлээд ерөөсөө болохгүй нь. Хэлэлцүүлэгт орж ирээд хууль тогтоох дээд байгууллагын байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загнаж байх юм. Ийм хүнтэй хамт л ажиллах нь дээ. Ерөнхийлөгч болоод одоо хоёр жил болж байна, ард түмнийг хагалдаг, компаниудыг хооронд нь муудалцуулдаг энэ үйлдлээ болих болов уу, буурь суух болов уу гэж харж байтал болихгүй нь.

Өчигдөр УИХ-ын дөрвөн байнгын хорооны дарга нарыг дуудаж уулзаж байхдаа "Чи чинь нэг удаа сонгогдсон олигархи бил үү" гэж надаас асуух юм. Олигархи гэдэг үгээ ядаж өөр дээрээ нэг бодож үзэх ёстой. Энэ 100 тэрбумаар зуух шахсан хүн байна гээд над руу заах жишээтэй. Бид хоёр яахав нэг тойрогт өрсөлдөж би ялсан байдаг. Гэхдээ хүн рүү ингэж дайрч болохгүй. Тэгэхээр энэ асуудлыг танд анхааруулж хэлэх гэсэн юм. Таны үйл ажиллагаанд бүдүүлгээр оролцож магадгүй.

Баянхонгорын хоёр хүн төрийн гурван өндөрлөгүүд болох гэж байна. Эвтэй байх ёстой. Гэхдээ эвтэй байна гээд хуйвалдаж болохгүй. Хэн нэгний бүдүүлэг зан авирыг хуулиар зохицуулж, нөлөөнд автахгүйгээр ажиллах хэрэгтэй болж байгааг чинь хэлэхийг хүслээ" гэлээ.

Санал болгох

ЗГХЭГ: Олон нийтийн саналын дагуу 1072 хувьцааны ногдол ашгийг тараахгүй

Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүжилт босголт, ногдол ашиг хуваарилалт, тусгай зөвшөөрөл зэрэг асуудлуудаар" тавьсан асуулгын хариу

10 цагийн өмнө