Эрүүл ахуйн шаардлага хангасан газруудаар үйлчлүүлээрэй

25
3 сарын өмнө

d7f54996-db1d-48f9-a6ca-91eb76ca443b,51095774_2503000736393958_1406435728824467456_o.jpg.jpg

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 01/04 дугаартай урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019.01.10–ны өдрийн 02-01/111 дугаартай мэдэгдлийг хүргүүлж ажиллаж байна. 

Шалгалтаар 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ууц өвчүү чанаж байсан иргэн Т.Саруултөр, М.Алтантуяа, П.Батбаяр, Н.Мөнхдалай нарт мэдэгдэл өгч үйл ажиллагааг зогсоож ажиллалаа.

Иргэн та цагаан сарын ууц өвчүүгээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан газарт чануулахыг зөвлөж байна.

 

Санал болгох