Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Олигарх, "орк-уудын улс болчих вий

1
2019 оны 2 сарын 182019-02-18

Чехийн дурын хотоор машинаар дайран өнгөрөх зуур зам дагуу хоёр гурваараа цуг явах Монгол залуусыг харж болохоор ажээ. Нэг бодлын бахадмаар ч юм шиг. Нөгөө бодлын дээгүүр суугаа нөхдөд гомдмоор ч юм шиг.

Тэд нар маань өглөө, өдөр, орой, шөнийн ээлжинд цаг наргүй ажиллаж 10 сая хүнтэй Чех улсын хөгжилд морь нохойн хүчийг зориулах ажээ. Манай дарга нар уул уурхайгаас олдсон жаахан мөнгөөр "Бороо оруулж" байхаар дэд бүтцээ хөгжүүлж чадвал Чехээс дутуугүй Хятад, Япон, Солонгосын том үйлдвэрүүдээс аутсорсингийн захиалга аваад Монгол залуусыгаа хоёр дахин илүү орлоготой байлгах боломж байгаа шүү дээ.

Даанч ийм зүйл ярихад дээгүүр суугаа бөхчүүд, уячид, яруу найрагчид, дуучид мэлийтэл гайхаад ойлгохгүйг яалтай билээ.

Чехүүд Монголоос 140 000 ажилчин авъя гэж захиалга өгсөн гэж Монголд байхдаа сонсож байсан. Тэр худлаа биш болохыг энд ирсэн хойно ойлгов.

Ийм нийгмийн халамж сайтай газар залуу зандан үеэ ашиглаад 2-3 хүүхэд гаргаад авдаг хэрэг гэсэн залуу гэр бүл олширсон тухай сонсов. 1 хүүхэд төрүүлэхэд 1 сая 200 мянган төгрөгний тэтгэмжийг 3 жил авчих юм чинь манай нэг УИХ-ын гишүүний хэлснээр 5 хүүхэд гаргаад тавтай сайхан амьдрах нөхцөл жинхэнэ утгаар энд байгаа болохыг харж явав.

Ер нь Чех, Япон, Солонгос, Америк гэлтгүй дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад хүртэл ажиллах хүчний хомсдолд ороод байгааг дээдсүүд маань мэдэж мэдэрдэг болов уу?

Хамаг сор болсон залуусаа гадагш алдсаар эцэс сүүлдээ хэдэн олигархи, цөөн ОРКууд эх оронд минь үлдэх юм биш биз дээ гэсэн гашуун бодол сэтгэлд огшсоор.......

 

Санал болгох

Д.Сумъяабазар: Хүнсний дэлгүүр 07-21 цагийн хооронд ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "07-21 цагийн хооронд хүнсний дэлгүүр ажиллана. 

1 өдрийн өмнө
Үхрийн цул мах 13500-15000 төгрөгийн үнэтэй байна

Хүчит шонхор захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9500-11000, хонины цул мах 11000-11500, үхрийн ястай мах 12000-13500, үхрийн цул мах 13500-15000, ямааны ястай мах 8500-9500, ямааны цул мах 10000-11500 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлтийн хувьд 38.9 тонн мах нийлүүлэгдсэн. 

1 өдрийн өмнө
Гадаадад байгаа иргэд И-баримтад бүртгэлтэй дансаараа 300 мянган төгрөгөө авна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.

1 өдрийн өмнө
Маргааш, нөгөөдөр цасан шуурга шуурахыг анхааруулж байна

10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нутгийн хойд хэсгээр цасан шуурга  шуурахыг онцгойлон анхааруулж байна.

1 өдрийн өмнө